Мэдээ

PTE өөрчлөлтүүд

Сайн байцгаана уу залуусаа, шинэ мэдээндээ тавтай морил

Altangerel · April 24, 2026

PTE өөрчлөлтүүд cover

Сайн байцгаана уу залуусаа, шинэ мэдээндээ тавтай морил

Хэрвээ та PTE Academic өгөх гэж байгаа бол энэ мэдээг заавал уншаарай. 2025 оны 8-р сарын 7-ноос эхлээд PTE шалгалт нэлээд өөрчлөгдсөн. Үүнийг илэрхийлж хэлбэл шинэ speaking даалгаврууд нэмэгдсэн, мөн онооны системд зарим шинэчлэлт орно.

Энэ удаагийн мэдээгээр би юу өөрчлөгдөж байгаа, юу хэвээр үлдэж байгаа, мөн та бэлтгэлээ яаж өөрчлөх ёстойг маш товч, ойлгомжтой тайлбарлая. Ингэснээр та шинэ формат дээр оноо алдахгүй.

Яг юу өөрчлөгдөж байна вэ?

За эхлээд яг ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгээс эхэлье.
Хамгийн том мэдээ бол: PTE хоёр шинэ speaking асуултын төрөл нэмж байна.

Summarize Group Discussion

Respond to a Situation

Эдгээр нь таны бодит амьдрал дээр англи хэлийг яаж ашиглаж байгааг шалгана.

Жишээ нь: их сургууль дээрх group discussion, ажлын байран дахь яриа, эсвэл ямар нэг гомдол, асуудалд яаж хариу өгч байгааг. Зүгээр л өгүүлбэр уншаад микрофон руу ярих биш.

Эдгээр өөрчлөлтөөс болоод шалгалтын нийт хугацаа бага зэрэг уртасна — ойролцоогоор 2 цаг 15 минут болно. Мөн нийт даалгаврын тоо өмнөхөөсөө арай олон байна.”

Шинэ 2 speaking даалгаврын товч тайлбар

Одоо хоёр шинэ speaking даалгаврыг маш энгийнээр тайлбарлая.

Summarize Group Discussion

Энэ даалгаварт та 2–3 минутын турш 3 хүн хоорондоо ярилцаж байгаа яриаг сонсоно. Хүн бүр өөр өөр санаа, байр суурь хэлнэ. Та 10 секунд бодох хугацаатай, дараа нь 2 минутын турш ярина. Үүнд:
– Хэн юу хэлсэн
– Ерөнхийдөө хэлэлцүүлэг юуны тухай байсан

гэдгийг товч, ойлгомжтой нэгтгэж ярина.

Respond to a Situation

Энд танд бодит амьдралын нэг нөхцөл байдал өгнө. Жишээ нь:
– Хэрэглэгч гомдол гаргасан
– Их сургууль дээр асуудал гарсан
– Ажлын байран дээр шийдвэр тайлбарлах шаардлагатай болсон гэх мэт.

Та энэ нөхцөлд тохирсон, соёлтой, ойлгомжтой spoken хариу өгнө. Зөвлөгөө өгөх, тайлбарлах, асуудал шийдэх чадварыг шалгана — яг л бодит амьдрал дээрх шиг.

Оноо & AI – PTE илүү хэцүү болсон уу?

Одоо бүх хүний асуудаг асуулт:
2025 оны 8-р сараас хойш PTE илүү хэцүү болсон уу?

Pearson одоо ч AI ашиглан оноо өгнө. Гэхдээ зарим speaking, writing хэсэг дээр контентын хувьд human input буюу хүний оролцоо нэмэгдэнэ. Ингэснээр оноо илүү шударга, бодитой болно гэж үзэж байна.

10–90 онооны scale хэвээр үлдэнэ. Гэхдээ даалгавар бүрийн жин, нөлөөлөл бага зэрэг нарийссан, мөн нийт даалгаврын тоо нэмэгдсэн.

Юу хэвээр үлдэж байна вэ?

Сайн мэдээ гэвэл: бүх зүйл өөрчлөгдөхгүй

PTE хэвээрээ компьютер дээр өгдөг тест

Гурван үндсэн хэсэг хэвээр: Speaking & Writing, Reading, Listening

Одоогийн бэлтгэлийн материалууд чинь хэрэггүй болохгүй

Pearson өөрөө ч хэлсэн: одоогийн материалууд хүчинтэй хэвээр. Зүгээр л шинэ хоёр speaking даалгаварт нэмэлт бэлтгэл хийх хэрэгтэй.

Тиймээс аль хэдийн бэлдэж эхэлсэн бол сандрах хэрэггүй — тэгээс эхлэх биш, бэлтгэлээ “upgrade” хийх л хэрэгтэй.”

“Эцэст нь нэг юм хэлэхэд, 2025 оны шинэ PTE формат олон хүнд айдас төрүүлж байгаа байх. Ялангуяа speaking дээр шинэ даалгаврууд орж ирж байна гэхээр ‘би чадах болов уу’ гэж бодож магадгүй. Гэхдээ үнэндээ энэ өөрчлөлтүүд бол бидний бодит амьдрал дээр англи хэлийг яаж ашиглаж байгааг л шалгах гэж байгаа зүйл. Group дээр ярилцах, асуудалд хариу өгөх, тайлбарлах — бид өдөр тутамдаа л хийдэг зүйлс шүү дээ.

Миний хувьд Австралид амьдарч, сурч, ажиллаж үзсэн хүний хувьд хэлэхэд, PTE шинэ формат нь яг TAFE дээр, ажлын байран дээр, бүр найзуудтайгаа ярилцахад ашигладаг англи хэлтэй улам ойртож байгаа. Тийм болохоор энэ бол заавал айх зүйл биш, харин давуу тал болгож ашиглаж болох өөрчлөлт гэж би харж байна.

Хэрвээ та зөвхөн template цээжлээд, микрофон руу хурдан яриад л өнгөрөх гэж байгаа бол шинэ формат дээр эрсдэлтэй. Харин бодит яриа, бодит нөхцөл дээр бэлтгэл хийвэл оноо авах боломж илүү өндөр. Тийм ч учраас би өөрөө Zero To Hero дээр PTE-ийн бэлтгэлийг энэ шинэ форматад нь тааруулж хийж байгаа — хүмүүсийг зүгээр нэг шалгалт өгөхөд бэлтгэх биш, үнэхээр англиар өөртөө итгэлтэй ярих түвшинд хүргэхийг зорь.

Хэрвээ та PTE-ээс болж visa, study төлөвлөгөөндөө гацахыг хүсэхгүй байвал, эсвэл зүгээр л ‘энэ шалгалтыг нэг мөсөн ойлгоод, итгэлтэй өгье’ гэж бодож байвал Zero To Hero-оор дамжаад бэлтгэхийг бодоорой.

Comment дээр хэдэн оноо авах зорилготой байгаагаа, хэзээ PTE өгөх гэж байгаагаа бичээрэй. Дараагийн видеон дээр би шинэ speaking task-уудыг яаж оноо авах түвшинд хийхийг яг бодит жишээгээр, алхам алхмаар харуулна.

PTE-д бэлдэж байгаа найзуудтайгаа заавал share хийгээрэй. Zero To Hero-той хамт — zero-оос hero болцгооё. Дараагийн мэдээгээр уулзъя.

Хэлэлцүүлэг

Aagii

4/24/2026, 8:41:06 PM

Баярлалаа багшаа

AN

Anudari

6/3/2026, 8:17:27 AM

medeelel huleen avlaa