News

PTE болон IELTS-ийн ялгаа: Та аль шалгалтыг сонгох вэ?

Англи хэлний ур чадвараа батлахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр томоохон шалгалт байдаг. PTE Academic болон IELTS Academic. Хоёулаа өндөр чанартай, найдвартай шалгалтууд боловч тэдгээрийн бүтэц, даалгаврын төрөл, үнэлгээний арга зам нь ихээхэн ялгаатай.

Altangerel Batzul · June 10, 2026

PTE болон IELTS-ийн ялгаа: Та аль шалгалтыг сонгох вэ? cover

PTE болон IELTS-ийн ялгаа: Та аль шалгалтыг сонгох вэ?

Уншлагын хугацаа: 6 минут

Англи хэлний ур чадвараа батлахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр томоохон шалгалт байдаг. PTE Academic болон IELTS Academic. Хоёулаа өндөр чанартай, найдвартай шалгалтууд боловч тэдгээрийн бүтэц, даалгаврын төрөл, үнэлгээний арга зам нь ихээхэн ялгаатай. Энэ блогт эдгээр хоёр шалгалтыг харьцуулж, та хэйнийг сонгохоо шийдэхэд туслах мэдээллийг хүргэж байна.

2. Ярих хэсэг

Энэ хоёр шалгалтын хамгийн том ялгааны нэг бол ярих хэсэг юм.

  • PTE Academic: Ярих хэсэг нь компьютерт бичигддэг бөгөөд машинаар үнэлэгддэг. Олон оролцогчид компьютертэй ярихад илүү тайван байдаг гэж үздэг. Учир нь компьютер илүү бодит үнэлгээ өгдөг гэж үздэг байна.

  • IELTS Academic: Ярих хэсэг нь хүн шалгаачтай биечлэн явагддаг бөгөөд ярилцлагын хэлбэртэй 3 хэсгээс бүрддэг.

PTE Academic-ийн давуу тал: Шалгалтын бүх хэсэг нэг өдөр дуусдаг тул цаг хугацааны хувьд илүү тохиромжтой.

3. Бичих хэсэг

Хоёр шалгалт дахь эссэ бичих даалгавар нь маш төстэй тул бэлтгэл нь нийтлэг байж болно. Гэхдээ эхний даалгавар ялгаатай:

IELTS Academic

Даалгавар 1: График эсвэл диаграмм тайлбарлах (150 үг)

Даалгавар 2: Үзэл бодол, маргаан, асуудалд хариулах эссэ (250 үг)

PTE Academic

Даалгавар 1: Нэг өгүүлбэрээр бичгийн текстийг хураангуйлах (75 үг хүртэл)

Даалгавар 2: Маргааны эсвэл ятгах эссэ (200–300 үг)

Аль ч шалгалтад сайн оноо авахын тулд:

  • Өгүүлбэр, догол мөрийг логик дарааллаар зохион байгуулах

  • Хураангуйд мэдээллийг нэгтгэх чадвар

  • Дүгнэлтийг жишээ, тайлбараар дэмжих

  • Зөв дүрэм, зөв үсгийн дагуу бичих зэрэг чадварууд үнэлэгддэг.

6. Үр дүнгээ харах

  • PTE Academic: Ихэвчлэн 48 цагийн дотор заримдаа 24 цаг дотор ч оноо нь ирэх тохиолдол бий.

  • IELTS Academic: Ихэвчлэн 13 хоногийн дотор.

Хурдан үр дүн хэрэгтэй байгаа хүмүүст PTE Academic илүү тохиромжтой.

7. Хаана ашиглагддаг вэ?

Хоёулаа олон улсын их сургуулиуд болон шилжин суурьших байгууллагуудад хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ:

  • PTE Academic нь ялангуяа Австрали, Шинэ Зеланд-ын оюутны виз болон мэргэжлийн бүртгэлд өргөнөөр ашиглагддаг.

  • IELTS Academic нь Их Британи, АНУ зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Дүгнэлт: Аль нь таньд тохирох вэ?

Зорилго

Зөвлөмж

Хурдан үр дүн хэрэгтэй --> PTE Academic

Компьютер дээр шалгалт өгөхөд тайван --> PTE Academic

Хүн шалгагчтай нүүр тулан ярих дуртай --> IELTS Academic

Их Британи, АНУ руу явах гэж байгаа --> IELTS Academic

Австрали, Шинэ Зеланд руу явах гэж байгаа --> PTE Academic

Аль ч шалгалт сонгосон сайн бэлтгэл, тогтмол дасгал, тухайн шалгалтын бүтцийг сайн мэддэг байх нь амжилтын үндэс болно. Та хоёр шалгалтад хэрэгтэй академик англи хэлний ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ тухайн шалгалтын онцлог даалгавруудыг судалж өөрийн болгосон байх нь хамгийн чухал зүйл юмаа.

Эх сурвалж: Pearson PTE — How are PTE Academic and IELTS Academic different?

Discussion

Altangerel Batzul

6/22/2026, 1:00:12 PM

Nice